88999920

Менежмент

M3. Зөвлөх үйлчилгээ /ISO 9001 нэвтрүүлэлт  

Зөвлөх үйлчилгээ /ISO 9001 нэвтрүүлэлт

Энэхүү сургалтанд нэг ажилтнаа сургаснаар дараах боломжууд тухайн байгууллагад нээгдэнэ. 

  1. Менежментийн ахисан түвшний сургалт 72 цаг нэвтрүүлэлтийн баг хамт олноороо хамрагдах
  2. 9001 стандартын зөвлөгөө
  3. Хөндлөнгийн аудит 1 удаа хамтран Олон улсын тэргүүлэх заргийн менежментийн тогтолцооны аудитороор хийлгэх
  4. ISO 9001 -ийн GAP шинжилгээ
  5. Баримт бичиг боловсруулалт
  6. Нийт ажилтнуудын сургалт 1-ээс 2 удаа хөтөлбөрийн зүгээс хийж өгөх

ISO9001 стандартыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлдэг боловч хэрэгжүүлэх эсэх нь байгууллагын хувьд стратегийн шийдвэр байдаг. Учир нь стандартыг нэвтрүүлэх нь байгууллагын хувьд

  • нийлүүлэгчийнхээ чанарыг сайжруулах,
  • хууль эрх зүй, стандартуудыг дагаж мөрдөх,
  • боломжуудыг алдалгүй ашиглах, эрдэлийг урьдчилан харж сэргийлэх, үйл ажиллагааны алдаа, бүтээгдэхүүн үйлчилгээний гологдлыг 0 болгох,
  • байгууллагынхаа төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж, хөгжүүлэх үйл явцыг сайжруулах өөрөөр хэлбэл менежментээ хөгжүүлж сайжруулах,
  • хэрэглэгчийн хүсэл шаардлагыг хамгийн сайнаар биелүүлэхэд байгууллагынхаа бүх үйл ажиллагааг чиглүүлэх шаардлагатай болдог.

Мөн ISO 9001 стандартад үндсэн 7 чиглэлд 200 гаруй шаардлага байдаг. Эдгээр шаардлагуудыг хэрхэн ойлгож тухайн байгууллагын хөрсөн дээр буулгах бид таныг чиглүүлэх болно. 

Байгууллагын хөгжлөө дараагийн түвшинд гаргахад бид танд тусалъя.

 

Стандарт нэвтрүүлэх хөтөлбөр нь

  • Үргэлжлэх хугацаа: 7 хоногт 8 цаг буюу 4 сарын турш.
  • Нэвтрүүлэлтийн эхний шатанд нэвтрүүлэлтийн багийн мэдлэг ойлголтыг олгоно. Энэ хугацаанд ахисан түвшний менежментийн сургалтууд явагдах замаар стандарт нэвтрүүлэх суурийг бий болгох.
  • Зарим онцлог сургалтын хувьд заавал onsite workshop буюу бодит байдал дээр ажиллаж эхлэхээс өмнө зөвлөхийн хамт жишээн дээр ажиллах.
  • Нэвтрүүлэлтийн шатанд зөвлөхөөс үүрэг даалгаврууд өгөгдөнө. Өгсөн чиглүүлгийн дагуу даалгаврыг гүйцэтгэх замаар  нэвтрүүлэлт явагдана.
  • Хөтөлбөрийг дуусгах шат. Дотоод аудиторуудыг бэлдэх. Дотоод аудит хамтран хэрэгжүүлэх.

Үе шат

    Хийгдэх ажлын ерөнхий тойм

 

Төслийн бэлтгэл буюу эхлүүлэх шат

  1. Хөтөлбөрийн гэрээ байгуулах
  2. Зөрүүний шинжилгээ хийх /Зөвлөх өөрөө хийх/
  3. Байгууллагын амжилтыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр одоогийн түвшинг тодорхойлох. / Байгууллага өөрөө хийх/
  4. 9001 стандарт нэвтрүүлэх төслийн баг/ихэвчлэн удирдлагууд оролцоно/ томилох.
  5. Мэдээлэл солилцох аргаа/tools/ тогтох.  Дундын share үүсгэх
  6. 9001 стандартын анхан шатны сургалт хийх.
  7. Чанарын сургалт хийх.
  8. Төслийн багийн гишүүдийн нэгдсэн ойлголтыг бататгах ажил хийх.
 

Төлөвлөлтийн шат

  1. Стандарт хэрэгжүүлэх хүрээг тогтоох.
  2. Стандарт хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах.
  3. Байгууллагын нөхцөл байдлын судалгаа хийх /гадаад дотоод орчин, давуу сул та гэх мэт/.
  4. Байгууллагын эрхэм зорилго, алсын харааг тодорхойлох./Хэрвээ шаардлагатай бол/
  5. Байгууллагын стратеги төлөвлөгөөг гаргах. /Шаардлагатай бол/
 

Гүйцэтгэлийн шат

  • 9001 стандартын 4-өөс 8-р бүлгийн шаардлагуудын дагуу хийгдэх ажлуудыг гүйцэтгэх сургалт зөвлөгөө өгөх.
 
 

Хяналт үнэлгээний шат

  • 9001 стандартын 9-өөс 10-р бүлгийн шаардлагуудыг хэрэгжүүлэх сургалт зөвлөгөө өгөх.
 

Төслийг хаах шат

  • Зөвлөхтэй хамтран эхний удаагийн дотоод аудитыг хэрэгжүүлэх.
  • Удирдлагын дүн шинжилгээний хурлыг хийх.
  • Хөндлөнгийн аудитад гэрчилгээжүүлэх хүсэлтээ гаргах.
 

 

Манай байгууллага зөвлөх үйлчилгээг биелэн/тухайн байгууллага дээр очих/ болон зайнаас гэсэн 2 хэлбэрээр өгч байна. ISO 9001 ЧУТны нэвтрүүлэлтийн зөвлөх үйлчилгээг 12 жилийн туршлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, дэд бүтцийн салбарт мэргэшсэн зөвлөх өгөх болно. Бид стандарт нэвтрүүлэхээс өмнө тухайн байгууллагын хамт олны менежментийн мэдлэгийг ахисан түвшинд сайжруулж стандарт нэвтрүүлэх ажлыг амжилттай болгох бэлтгэлийг хийдгээрээ бусад зөвлөх үйлчилгээний байгууллагуудаас ялгаатай. 

Зайн зөвлөхийн давуу тал:

Зөвлөх үйлчилгээг онлайн буюу зайнаас өгч байна. Зайн зөвлөх үйлчилгээ нь биечлэн өгөх зөвлөгөөнөөс чанарын хувьд ялгарах зүйл байхгүй ч өртгийн хувьд танд 4  дахин хямд тусах болно. Хөдөө орон нутагт байрлах төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад олон улсын менежментийн тогтолцооны сайн туршлагыг байгууллагадаа нэвтрүүлэх өргөн боломж нээгдэж байгаа юм. Мэдлэг өгөх хэсгүүд дээр байгууллага хамт олноороо хамрагдах бүрэн боломжтой байдгаараа зайн зөвлөхийн давуу тал байна.

ISO 9001 стандартын нийцлийг хангуулан ажиллах мэдлэг чадварыг эзэмших болно.

Энэхүү сургалтанд нэг ажилтнаа сургаснаар дараах боломжууд тухайн байгууллагад нээгдэнэ. 

  1. Менежментийн ахисан түвшний сургалт 72 цаг нэвтрүүлэлтийн баг хамт олноороо хамрагдах
  2. 9001 стандартын зөвлөгөө
  3. Хөндлөнгийн аудит 1 удаа хамтран Олон улсын тэргүүлэх заргийн менежментийн тогтолцооны аудитороор хийлгэх
  4. ISO 9001 -ийн GAP шинжилгээ
  5. Баримт бичиг боловсруулалт
  6. Нийт ажилтнуудын сургалт 1-ээс 2 удаа хөтөлбөрийн зүгээс хийж өгөх

  • Байгууллага хамт олноороо мэдлэг өгөх сургалтуудад хамрагдах боломжтой
  • Удирдлагын багийн гишүүд
  • Дунд шатны менежерүүд
  • Стандарт нэвтрүүлэх төслийн багийн гишүүд
  • Цаашдаа энэ чиглэлээр илүү гүнзгийрүүлэн судалж  карьерээ хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхэнд энэхүү сургалт нээлттэй.
 

Анхаарах зүйл:

ISO 9001 ЧУТ -ны стандарт нэвтрүүлэхэд хамгийн багадаа 6-аас 18 сарын хугацаа шаардлагатай болдог.

Энэ хугацаа ямар байх нь байгууллагын том жижиг, үйл ажиллагааны төвөгшлийн зэргээс хамаарч болох ч, үүнээс илүүгээр

тухайн байгууллагын ажилтнуудын идэвх санаачилга, мэргэжлийн ур чадвар, байгууллагын соёл/өөрчлөлтөд дасан зохицох байдал, багаар ажиллах чадамж, удирдлагын манлайлал г.м/-оос ихээхэн хамаардаг тул та бүгдийг хамтдаа хичээнэ гэдэгт итгэж байна.

Бүртгүүлэх булан

  Захиалах
  • Хугацаа: 4-6 сар
  • Гэрчилгээтэй
  • Төлбөр: 20



loader