88999920

Менежмент

M3. ISO 9001 стандарт нэвтрүүлэлтийн зайн зөвлөх үйлчилгээ   (SALE)  

ISO 9001 стандарт нэвтрүүлэлтийн зайн зөвлөх үйлчилгээ

Энэхүү сургалтанд нэг ажилтнаа сургаснаар дараах боломжууд тухайн байгууллагад нээгдэнэ. 

  1. Менежментийн ахисан түвшний сургалт 72 цаг нэвтрүүлэлтийн баг хамт олноороо хамрагдах
  2. 9001 стандартын зөвлөгөө
  3. Хөндлөнгийн аудит 1 удаа хамтран Олон улсын тэргүүлэх заргийн менежментийн тогтолцооны аудитороор хийлгэх
  4. ISO 9001 -ийн GAP шинжилгээ
  5. Баримт бичиг боловсруулалт
  6. Нийт ажилтнуудын сургалт 1-ээс 2 удаа хөтөлбөрийн зүгээс хийж өгөх

ISO9001 стандартыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлдэг боловч хэрэгжүүлэх эсэх нь байгууллагын хувьд стратегийн шийдвэр байдаг. Учир нь стандартыг нэвтрүүлэх нь байгууллагын хувьд

  • нийлүүлэгчийнхээ чанарыг сайжруулах,
  • хууль эрх зүй, стандартуудыг дагаж мөрдөх,
  • байгууллагынхаа төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж, хөгжүүлэх үйл явцыг сайжруулах өөрөөр хэлбэл менежментээ одоогийн төвшнөөс илүү сайжруулахад өөрчлөлтүүдийг хийх,
  • хэрэглэгчийн хүсэл шаардлагыг хамгийн сайнаар биелүүлэхэд байгууллагынхаа бүх үйл ажиллагааг чиглүүлэх шаардлагатай болдог.

Мөн ISO 9001 стандартад үндсэн 7 чиглэлд 200 гаруй шаардлага байдаг. Эдгээр шаардлагуудыг хэрхэн ойлгож тухайн байгууллагын хөрсөн дээр хэрхэн буулгах талаар дэлгэрэнгүй ойлголт гүнзгий мэдлэгтэй болоход энэ сургалт танд туслах болно. Энэ бүгдэд бид таныг чиглүүлэх болно. 

Байгууллагын хөгжлөө дараагийн түвшинд гаргахад бид танд тусалъя.

 

Стандарт нэвтрүүлэх хөтөлбөр нь

  • Сургалт хийх
  • Зарим онцлог сургалтын хувьд заавал onsite workshop буюу бодит байдал дээр ажиллаж эхлэхээс өмнө зөвлөхийн хамт жишээн дээр ажиллах.
  • Хийх ажлын даалгавруудыг өгөх.
  • Даалгавар, төлөвлөгөөний гүйцэтгэлийг зөвлөн чиглүүлэх замаар явагддаг.

 

Хөтөлбөрийн үе шат

Хийгдэх ажлын ерөнхий тойм

 

Төслийн бэлтгэл буюу эхлүүлэх шат

1.     Хөтөлбөрийн гэрээ байгуулах

2.     Зөрүүний шинжилгээ хийх /Зөвлөх өөрөө хийх/

3.     Байгууллагын амжилтыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр одоогийн түвшинг тодорхойлох. / Байгууллага өөрөө хийх/

4.     9001 стандарт нэвтрүүлэх төслийн баг/ихэвчлэн удирдлагууд оролцоно/ томилох.

5.     Мэдээлэл солилцох аргаа/tools/ тогтох.  Дундын share үүсгэх

6.     9001 стандартын анхан шатны сургалт хийх.

7.     Чанарын сургалт хийх.

8.     Төслийн багийн гишүүдийн нэгдсэн ойлголтыг бататгах ажил хийх.

 

Төлөвлөлтийн шат

1.     Стандарт хэрэгжүүлэх хүрээг тогтоох.

2.     Стандарт хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах.

3.     Байгууллагын нөхцөл байдлын судалгаа хийх /гадаад дотоод орчин, давуу сул та гэх мэт/.

4.     Байгууллагын эрхэм зорилго, алсын харааг тодорхойлох./Хэрвээ шаардлагатай бол/

5.     Байгууллагын стратеги төлөвлөгөөг гаргах. /Шаардлагатай бол/

 

Гүйцэтгэлийн шат

9001 стандартын 4-өөс 8-р бүлгийн шаардлагуудын дагуу хийгдэх ажлуудыг гүйцэтгэх сургалт зөвлөгөө өгөх.

 
 

Хяналт үнэлгээний шат

9001 стандартын 9-өөс 10-р бүлгийн шаардлагуудыг хэрэгжүүлэх сургалт зөвлөгөө өгөх.

 

Төслийг хаах шат

Зөвлөхтэй хамтран эхний удаагийн дотоод аудитыг хэрэгжүүлэх.

Удирдлагын дүн шинжилгээний хурлыг хийх.

Хөндлөнгийн аудитад гэрчилгээжүүлэх хүсэлтээ гаргах.

 

 

ISO 9001 стандартын нийцлийг хангуулан ажиллах мэдлэг чадварыг эзэмших болно.

Энэхүү сургалтанд нэг ажилтнаа сургаснаар дараах боломжууд тухайн байгууллагад нээгдэнэ. 

  1. Менежментийн ахисан түвшний сургалт 72 цаг нэвтрүүлэлтийн баг хамт олноороо хамрагдах
  2. 9001 стандартын зөвлөгөө
  3. Хөндлөнгийн аудит 1 удаа хамтран Олон улсын тэргүүлэх заргийн менежментийн тогтолцооны аудитороор хийлгэх
  4. ISO 9001 -ийн GAP шинжилгээ
  5. Баримт бичиг боловсруулалт
  6. Нийт ажилтнуудын сургалт 1-ээс 2 удаа хөтөлбөрийн зүгээс хийж өгөх

  • Удирдлагын багийн гишүүд
  • Дунд шатны менежерүүд
  • Стандарт нэвтрүүлэх төслийн багийн гишүүд
  • Цаашдаа энэ чиглэлээр илүү гүнзгийрүүлэн судалж  карьерээ хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхэнд энэхүү сургалт нээлттэй.
 

  • Хичээллэх хугацаа: 7 хоногт 8 цаг буюу 4 сарын турш.
  • Нэвтрүүлэлтийн эхний шатанд нэвтрүүлэлтийн багийн мэдлэг ойлголтыг олгоно. Энэ хугацаанд ахисан түвшний менежментийн сургалтууд явагдана.
  • Нэвтрүүлэлтийн шатанд зөвлөхөөс үүрэг даалгаврууд өгөгдөнө. Өгсөн чиглүүлгийн дагуу даалгаврыг гүйцэтгэх замаар  нэвтрүүлэлт явагдана.
  • Хөтөлбөрийг дуусгах шат. Дотоод аудиторуудыг бэлдэх. Дотоод аудит хамтран хэрэгжүүлэх.
Суралцагчид тавих шаардлага:
  • Бакалавраас дээш зэрэгтэй
  • 1 жилээс дээш хугацааны ажлын туршлагатай байх шаардлагатай

Жич: Энэ сургалт нь маш бага зардлаар байгууллагадаа чанарын удирдлагын тогтолцоо

 







loader