88999920

Менежмент

M3. ISO 9001 нэвтрүүлэлтийн хөтөлбөр  

ISO 9001 нэвтрүүлэлтийн хөтөлбөр

ISO 9001 стандартыг  дэлхийн 170 гаруй оронд 1.2 сая гаруй байгууллага үйл ажиллагаандаа  нэвтрүүлээд байна. Олон улсын стандартын байгууллагаас гаргасан менежментийн хамгийн алдартай стандарт юм.

Тухайн байгууллагын менежментийн суурь тогтолцоог сайжруулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьдог нь энэхүү стандартын онцлог юм. 

Энэ стандартыг нэвтрүүлэхэд төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах гэсэн системийг байгууллагадаа бий болгохыг чухалчилдаг. 

Стандартыг амжилттай нэвтрүүлэхэд дээд шатны удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, өгөгдөл мэдээллийн баримтад үндэслэж шийдвэр гаргах, хэрэглэгчдээ төвлөрөх, нийлүүлэгчтэйгээ харилцан ашигтай хамтрах, үйл ажиллагаагаа процессын сэтгэлгээгээр явуулах зэрэг нь чухал нөлөөтэй.

Дээрх бүгдийг амжилттай хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөр танай байгууллагад туслах болно. Хөтөлбөрийг удирдлагын тогтолцооны олон улсын тэргүүлэх зургийн аудитор, энэ салбартаа олон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай хүн удирдах болно. 

Цаашид байгууллагаа илүү хөгжүүлж сайжруулах хүсэлтэй байгууллагуудад энэхүү стандарт нь олон улсын бусад стандартуудын суурь болдог чухал стандарт тул бага өртөг зардлаар энэ стандартыг нэвтрүүлэх боломжийг бүү алдаарай.

 

ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх хөтөлбөрийн хүрээнд дараах үе шатны ажлууд хийгдэнэ. 

  1. Төслийн багийн гишүүдийг чадавхжуулах 40 цагийн вакум сургалтанд хамруулах. 
  2. 9001 стандартын сургалт, зөвлөгөө ба хамтарсан workshop.
  3. Хөндлөнгийн аудит 1 удаа хамтран Олон улсын тэргүүлэх зэргийн менежментийн тогтолцооны аудитороор хийлгэх
  4. Баримт бичиг боловсруулалтын зөвлөгөө.
  5. Нийт ажилтнуудын сургалт 1 удаа хөтөлбөрийн зүгээс хийж өгөх.
  6. Баталгаажуулалтын аудитын зөвлөгөө.

ISO 9001 стандартыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлдэг боловч хэрэгжүүлэх эсэх нь байгууллагын хувьд стратегийн шийдвэр байдаг. Учир нь стандартыг нэвтрүүлэх нь байгууллагын хувьд

  • нийлүүлэгчийнхээ чанарыг сайжруулах,
  • хууль эрх зүй, стандартуудыг дагаж мөрдөх,
  • боломжуудыг алдалгүй ашиглах, эрдэлийг урьдчилан харж сэргийлэх, үйл ажиллагааны алдаа, бүтээгдэхүүн үйлчилгээний гологдлыг 0 болгох,
  • байгууллагынхаа төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж, хөгжүүлэх үйл явцыг сайжруулах өөрөөр хэлбэл менежментээ хөгжүүлж сайжруулах,
  • хэрэглэгчийн хүсэл шаардлагыг хамгийн сайнаар биелүүлэхэд байгууллагынхаа бүх үйл ажиллагааг чиглүүлэх шаардлагатай болдог.

Мөн ISO 9001 стандартад үндсэн 7 чиглэлд 200 гаруй шаардлага байдаг. Эдгээр шаардлагуудыг хэрхэн ойлгож тухайн байгууллагын хөрсөн дээр буулгах бид таныг чиглүүлэх болно. 

Байгууллагын хөгжлөө дараагийн түвшинд гаргахад бид танд тусалъя.

 

Стандарт нэвтрүүлэх хөтөлбөр нь

  • Үргэлжлэх хугацаа: 7 хоногт 8 цаг буюу 4 сарын турш.
  • Төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт 40 цаг хамруулсаны дараа төслийг эхлүүлнэ.
  • Зарим онцлог сургалтын хувьд заавал onsite workshop буюу бодит байдал дээр ажиллаж эхлэхээс өмнө зөвлөхийн хамт жишээн дээр ажиллах.
  • Нэвтрүүлэлтийн шатанд зөвлөхөөс үүрэг даалгаврууд өгөгдөнө. Өгсөн чиглүүлгийн дагуу даалгаврыг гүйцэтгэх замаар  нэвтрүүлэлт явагдана.
  • .

Үе шат

    Хийгдэх ажлын ерөнхий тойм

 

Төслийн бэлтгэл буюу эхлүүлэх шат

  1. Хөтөлбөрийн гэрээ байгуулах
  2. Зөрүүний шинжилгээ хийх /Зөвлөх өөрөө хийх/
  3. Байгууллагын амжилтыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр одоогийн түвшинг тодорхойлох.
  4. 9001 стандарт нэвтрүүлэх төслийн баг томилох.
  5. Мэдээлэл солилцох аргаа/tools/ тогтох.  Дундын share үүсгэх
  6. 9001 стандартын анхан шатны сургалт хийх.
  7. Төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалтанд 5 өдрийн вакум сургалтанд хамруулах.
 

Төлөвлөлтийн шат

  1. Стандарт хэрэгжүүлэх хүрээг тогтоох.
  2. Стандарт хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах.
  3. Байгууллагын нөхцөл байдлын судалгаа хийх /гадаад дотоод орчин, давуу сул та гэх мэт/.
  4. Байгууллагын эрхэм зорилго, алсын харааг тодорхойлох./Хэрвээ шаардлагатай бол/
  5. Байгууллагын стратеги төлөвлөгөөг гаргах. /Шаардлагатай бол/
 

Гүйцэтгэлийн шат

  • 9001 стандартын 4-өөс 8-р бүлгийн шаардлагуудын дагуу хийгдэх ажлуудыг гүйцэтгэх сургалт зөвлөгөө өгөх.
 
 

Хяналт үнэлгээний шат

  • 9001 стандартын 9-өөс 10-р бүлгийн шаардлагуудыг хэрэгжүүлэх сургалт зөвлөгөө өгөх.
 

Төслийг хаах шат

  • Зөвлөхтэй хамтран эхний удаагийн дотоод аудитыг хэрэгжүүлэх.
  • Удирдлагын дүн шинжилгээний хурлыг хийх.
  • Хөндлөнгийн аудитад гэрчилгээжүүлэх хүсэлтээ гаргах.
 

 

Манай байгууллага зөвлөх үйлчилгээг биелэн/тухайн байгууллага дээр очих/ болон зайнаас гэсэн 2 хэлбэрээр өгч байна. ISO 9001 ЧУТны нэвтрүүлэлтийн зөвлөх үйлчилгээг 12 жилийн туршлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, дэд бүтцийн салбарт мэргэшсэн зөвлөх өгөх болно. Бид стандарт нэвтрүүлэхээс өмнө тухайн байгууллагын хамт олны менежментийн мэдлэгийг ахисан түвшинд сайжруулж стандарт нэвтрүүлэх ажлыг амжилттай болгох бэлтгэлийг хийдгээрээ бусад зөвлөх үйлчилгээний байгууллагуудаас ялгаатай. 

Зайн зөвлөхийн давуу тал:

Зөвлөх үйлчилгээг онлайн буюу зайнаас өгч байна. Зайн зөвлөх үйлчилгээ нь биечлэн өгөх зөвлөгөөнөөс чанарын хувьд ялгарах зүйл байхгүй ч өртгийн хувьд танд 4  дахин хямд тусах болно. Хөдөө орон нутагт байрлах төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад олон улсын менежментийн тогтолцооны сайн туршлагыг байгууллагадаа нэвтрүүлэх өргөн боломж нээгдэж байгаа юм. Мэдлэг өгөх хэсгүүд дээр байгууллага хамт олноороо хамрагдах бүрэн боломжтой байдгаараа зайн зөвлөхийн давуу тал байна.

ISO 9001 стандартын нийцлийг хангуулан ажиллах мэдлэг чадварыг эзэмших болно.

Энэхүү сургалтанд нэг ажилтнаа сургаснаар дараах боломжууд тухайн байгууллагад нээгдэнэ. 

  1. Менежментийн ахисан түвшний сургалтад хамрагдах.
  2. 9001 стандартын зөвлөгөө
  3. Хөндлөнгийн аудит 1 удаа хамтран Олон улсын тэргүүлэх заргийн менежментийн тогтолцооны аудитороор хийлгэх
  4. ISO 9001 -ийн GAP шинжилгээ
  5. Баримт бичиг боловсруулалт
  6. Нийт ажилтнуудын сургалт 1-ээс 2 удаа хөтөлбөрийн зүгээс хийж өгөх

  • Байгууллагадаа Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх замаар байгууллагын менежментээ сайжруулахаар зорьж буй хэн бүхэнд энэ сургалт маань нээлттэй. 
  • Удирдлагын багийн гишүүд
  • Дунд шатны менежерүүд
  • Стандарт нэвтрүүлэх төслийн багийн гишүүд
  • Цаашдаа энэ чиглэлээр илүү гүнзгийрүүлэн судалж  карьерээ хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхэнд энэхүү хөтөлбөр маань нээлттэй.

 

 

Анхаарах зүйл:

ISO 9001 ЧУТ -ны стандарт нэвтрүүлэхэд хамгийн багадаа 6-аас 18 сарын хугацаа шаардлагатай болдог.

Энэ хугацаа ямар байх нь байгууллагын том жижиг, үйл ажиллагааны төвөгшлийн зэргээс хамаарч болох ч, үүнээс илүүгээр

тухайн байгууллагын ажилтнуудын идэвх санаачилга, мэргэжлийн ур чадвар, байгууллагын соёл/өөрчлөлтөд дасан зохицох байдал, багаар ажиллах чадамж, удирдлагын манлайлал г.м/-оос ихээхэн хамаардаг тул та бүгдийг хамтдаа хичээнэ гэдэгт итгэж байна.

Нэг байгууллагаас 4 хүн хамруулна.

Сургалт, даалгавар, хамтын семинар гэх байдлаар хөтөлбөр явагдана.

Хөтөлбөр эхлэхээс өмнө төслийн багийн гишүүдийг 5 өдрийн сургалтанд хамруулах юм. Энэ нь менежментийн мэдлэг ойлголтыг сайжруулах зорилгоор мөн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс хийгддэг хөтөлбөрийн эхлэл шатны чухал ажлын нэг юм. 

7 хоног бүрийн Баасан эсвэл Бямба гарагт ажиллана. Нийт 4 сар үргэлжилнэ.

 




Бүртгүүлэх булан

  2022-05-30
  • Хугацаа: 4 сар
  • Гэрчилгээтэй



loader