88999920

Мэдлэг

Шилдэг чанарын менежер болох 7 алхам

Шилдэг чанарын менежер болох 7 алхам

Ихэнх байгууллагууд ISO 9001 стандартын гэрчилгээ авснаар бүх зүйл болчихсон мэт тайвширдаг. Гэтэл бодит үр дүн төсөөлж байсан шиг хангалттай сайн гардаггүй. Харин ч эсрэгээрээ маш их зардал, хүч хөдөлмөрөө бараад баахан дүрэм журамтай л үлддэг.

Тэгвэл энэ удаагийн зөвлөмжөөр чанарын стандартаар байгууллагад бодит үр дүн гаргахад дэмжлэг болох 7 алхмыг танилцуулж байна. Хэдий эдгээр алхмууд энгийн мэт санагдаж болох ч хэрэгжүүлж чадвал үр дүн гарах болно.

  1. Сайн баг бүрдүүлэх

Аливаа амжилтын үндэс нь сайн багийг бүрдүүлэхээс эхэлдэг. Иймд чанарын менежер та өөрийн багийг бүрдүүлэхээс ажлаа эхэл. Хамгийн гол тэд үнэхээр ажилдаа дуртай, сэтгэлтэй байх нь чухал шүү. Багийн гишүүдийн үнэлэх замаар тэдний сонирхол, ур чадвар, бие биедээ хэр нийцтэй болон дутагдалтай талуудыг олж мэдэх хэрэгтэй. Хэрэв танай багт маш чухал, зайлшгүй байх гишүүн сул тал байвал холбогдох сургалтуудаар богино хугацаанд нөхөх арга замыг эрэлхийлээрэй.

  1. Чанарын доголдлыг илрүүлэх

Та өөрийн багийн мэдлэг ур чадварыг тодорхой хэмжээнд хөгжүүлж нэгдсэн ойлголттой болсны дараа байгууллагынхаа давуу, сул талыг судалж, чанарын доголдлыг илрүүлж, түүнийг мөнгөн дүнгээр хэмжих үнэлгээг бий болгох хэрэгтэй. Хэрэв маш олон чанарын доголдлыг илрүүлсэн бол түүнээс эмээх хэрэггүй. Харин ч энэ бол бодит ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах боломж гэж ойлгох нь зүйтэй. Та зардал байнга урсаж гардаг тэр нүхийг бөглөх боломжтой боллоо шүү дээ :).

“Чанарыг доголдлыг илрүүлэх, чанарыг сайжруулах гэдэг нь бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, тогтолцооны асуудлыг хэлж байгаа.”    

  1. Бусдад ойлгуулах, сургах

Байгууллагын дунд болон дээд шатны удирдлага, нийт ажилтнуудад байгууллагад одоо байгаа чанарын доголдлууд тэдгээрийн үр дагаврыг маш сайн ойлгуулах шаардлагатай. Үүний дараа чанарын доголдлыг арилгах арга хэмжээнүүдийг хамтаараа хэлэлцэж хэрэгжүүлэх, шаардлагатай дүрэм, журмыг боловсруулж, сургалтуудыг гаргах хэрэгтэй.

  1. Хамтарч төлөвлөгөө гаргах

Байгууллагын удирдлагууд болон менежерүүдтэй хамтарч чанарыг сайжруулах урт хугацааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Үүний тулд дараах 2 зүйлийг анхаарах хэрэгтэй.

  • Хийх ажлуудаа зөв дарааллаар гүйцэтгэхээр төлөвлөхөд анхаарах

Доголдлыг засахад шаардлагатай бүхий арга хэмжээг аль болох олон хүнээс(мэргэжлийн болон мэргэжлийн бус) авч гаргах, хэнээс ямар санал гарсныг тэмдэглэж байх

  • Төлөвлөгөөг гаргах үйл явцыг өөрийн баг болон удирдлагын багтай нягт уялдуулах

Байгууллагын зорилго, алсын хараатай уялдуулан удирдлагын багийн зөвлөмжийг авч урт хугацааны төлөвлөгөөний анхны хувилбарыг гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь удирдлагын багаас цаашид хийх байгууллагын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан түүнийг нэг хэсэг болгох хэрэгтэй.

Q4. Чанар хөгжлийн менежерийн сургалт

Үүний дараа та өөрийн багтай хамтарч, урт хугацааны төлөвлөгөөг сайжруулж боловсруулах бөгөөд хамгийн гол нь хийх ажлын дарааллыг зөв гаргахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн гүйцэтгэлийн үнэлгээг тооцох аргачлалыг хөгжүүлж, төлөвлөгөөтэй уялдуулах хэрэгтэй. Одоо боловсруулсан төлөвлөгөөг удирдлагын багт танилцуулан батлуулах л үлдлээ.

  1. Алхамчилж төлөвлөх

Чанарын менежрүүдийн гаргадаг нэг алдаа бол чанарыг сайжруулах үйл ажиллагааг эрэмбэлэлгүй массаар нь авч үзэх явдал юм. Та чанарыг сайжруулах алхамчилсан төлөвлөгөө гаргахдаа Паретогийн зарчмыг ашиглаж хамгийн чухлыг хамгийн эхэнд хийх хэрэгтэй.

  1. Гол асуудлыг орхигдуулахгүй байх

Урт хугацааны чанарыг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд маш олон асуудлууд үүсэх бөгөөд асуудлууд шийдэгдэлгүй удах тусам удирдлагын баг таны төлөвлөгөөнд эргэлзэхэд хүргэдэг. Энэ үед та асуудлуудаас хамгийн өндөр эрсдэл бүхий асуудлуудыг шийдэх эсвэл анхаарахад өдөр бүр нэг цагийг зарцуулах хэрэгтэй бөгөөд өөрийн чухал бус асуудлыг орхих эсвэл бусдад шилжүүлж сурах хэрэгтэй. Хамгийн чухал асуудлыг анхаарч ажиллах нь таныг урт хугацаандаа жанжин шугам буюу гол асуудлаа орхихгүй байхад туслах бөгөөд эргээд таны гүйцэтгэлийг үнэлэхэд чухал нөлөө үзүүлэх болно.

  1. Бүхий л амжилтыг тэмдэглэх

Амжилтыг жилийн эцэст бус тухай бүрт нь тэмдэглэн өнгөрүүлэх нь таны төдийгүй танай багын урам зоригийг бадрааж байдаг. Иймд багахан ч амжилт гаргасан ч тэмдэглэн өнгөрүүлж хэвших хэрэгтэй. Багийн амжилт, хувь хүний амжилт нь бусдад халдварладаг бөгөөд энэ нь баг болон ажилтнуудын дунд эерэг өрсөлдөөн, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллийг бий болгодог.

Амжилтын 90% нь ажилтан багийн эерэг хүсэл тэмүүлэл, урам зоригоос бий болдгийг байнга санаж явах хэрэгтэй.

Танд амжилтад хүргэх урам зоригийг хүсье!




loader