88999920

Манлайлал

L5. Чанарын тогтолцооны менежер  

Чанарын тогтолцооны менежер

Удирдлагын тогтолцооны менежер нь хэрэглэгч, харилцагч, ханган нийлүүлэгчтэй харилцах үйл ажиллагаанд ажилтан болон багийг удирдан чиглүүлж, үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх чадвартай байх ёстой. Мөн стратеги төлөвлөлт боловсруулах, санал санаачлагуудыг гаргах, байгууллагын сайжруулалтыг тодорхойлох, хэмжилтийн системийг боловсруулах өргөн мэдлэг чадвартай байхыг шаарддаг. Мөн эдгээрээс гадна чанар/хөгжлийн менежер нь дараах үүргүүдийг гүйцэтгэх чадвартай байх ёстой. Үүнд:

  • Багаар хамтран ажиллах
  • Зорилгоо тодорхойлж, цагаа оноьчтой төлөвлөх 
  • Санхүүгийн нөхцөл байдалд шинжилгээ хийх
  • Эрсдэлийг илрүүлж, үнэлэх үйл ажиллагаанд хяналт тавих
  • Чанарын удирдлагын тогтолцоог цогцоор нь хөгжүүлэх
 

  1. Чанарын удирдлага
  2. Хэрэглэгч төвтэй байгууллага

  3. Процессын удирдлага

  4. Манлайлал
    • Манлайллын тухай
    • Хувийн менежмент ба бүтээмж
    • Багийн удирдлага ба харилцаа
  5. Стратеги төлөвлөлт ба хэрэгжүүлэлт
    • Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйл, алсын хараа
    • Бизнесийн орчны шинжилгээ
    • Стратеги төлөвлөлт ба хэрэгжүүлэлт
  6. Менежментийн тогтолцооны түлхүүр үзүүлэлтүүд 

  7. Санхүүгийн шинжилгээ

  8. Эрсдэлийн удирдлага

 

Чанар хөгжлийн менежерээс хүлээгдэж буй ур чадваруудыг сургалтанд хамрагдагсдад олгохыг зорьж байна.  

Чанарыг эрхэмлэдэг бизнесийн байгууллагад удирдах төвшний албан тушаал хаших мэдлэг ур чадвартай болно. Дараах чиглэлүүдээр мэдлэг ойлголтоо сайжруулж ажил амьдралдаа ашиглах боломжтой болно. Үүнд:

Харилцааны чадвар. Удирдлага хүн бусадтай тодорхой ойлгомжтой байдлаар харилцаж, тэднийг ятгаж чаддаг байх ёстой. Тэд нөхцөл байдлыг үр дүнтэй хэлэлцэн, зөвшилцөж, удирдлагад ажиллаж буй хүмүүсээ чиглүүлж, байгууллагын гадна болон дотор бодлого, шийдвэрээ тайлбарладаг байх ёстой.

Шийдвэр гаргах чадвар. Удирдлага хүн бодлого тодорхойлох, менежмент хийх зэрэгт шийдвэр гаргах чадвар ихээхэн шаардагддаг. Тэд олон сонголтуудаас үнэлт дүгнэлт хийж, хамгийн тохиромжтой арга замыг сонгох хэрэгтэй болдог.

Манлайллын ур чадвар. Удирдлага хүн бодлого тодорхойлж, хүмүүс болон нөөцүүдийг үр ашигтай зохион байгуулж зохицуулах замаар байгууллагыг амжилттай удирдаж чаддаг байх ёстой.

Асуудлыг шийдвэрлэх ур чадвар. Удирдлага хүн байгууллагын доторх асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх шаардлагатай. Тэд алдаа дутагдлыг таньж, шийдлийг үр дүнтэй хэрэгжүүлэх чадвартай байх ёстой.

 

  • Удирдлагын багийн гишүүд
  • Дунд шатны менежерүүд
  • Чанарын менежерүүд гэх мэт салбар салбартаа удирдах түвшинд ажиллаж буй шалгуур хангасан хэн бүхэн
 

  • Хичээллэх хугацаа академик 48 цаг буюу 6 өдөр. 
  • Сургалт эхлэх огноо: 2020-10-26
  • Хичээллэх цаг: Өдөр бүр 09:00 цагаас 15:00 цаг хүртэл хичээллэнэ. 

 

Тавигдах шаардлага:

  • Бакалавраас дээш зэрэгтэй
  • 1 жилээс дээш хугацааны ажлын туршлагатай байх шаардлагатай
 


Захиалах




loader